-13%
Хэмнэлт:5,000₮
Бүтээгдэхүүний тайлбар:
Шар тагтай Угаалгын гелэн капсул (гель бөмбөлөг), хайрцагтаа 9 ширхэгтэй, 3 хайрцагтай багц.
Онцлог:
Өндөр концентрацтай тул нэг бөмбөлөг бүтэн угаалтад хангалттай.
Хөлс, нян бактерийн үнэрээс 72 цагийн турш хамгаална.
Толбо арилгагчтай гүн цэвэрлэнэ, цайруулж өнгө сэргээнэ.
Бүрэн уусдаг тул угаалгын машинд үлдэгдэл үлдээхгүй.
Автомат угаалгын машинд зориулагдсан.
Ашиглах заавар:
1. Бөмбөлгийг нойтон гараар хүрэлгүйгээр шууд савлагаанаас аваарай (гель капсул нь хялбар хайлдаг тул норгохгүй байх).
2. Угаалгын машины хүрдэнд (бөмбөрт) эхлээд бөмбөлгийг хийж, дээр нь бохир хувцсаа хийнэ.
3. Хэрэглэх хэмжээ: 1 бөмбөлөг = 1 угаалт 2-6кг (35 л ~ 65 л усанд тохиромжтой).
Хэрэв их хэмжээний, хүнд бохирдолтой хувцас угаах бол 2ш бөмбөлөг хэрэглэж болно.
4. Угаалга дууссаны дараа хувцсыг хэвийн байдлаар хатаана.
Анхааруулга:
Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Бөмбөлгийг зажилж, идэж болохгүй (хортой).
Нүдэнд орвол шууд усаар сайтар угаах.
Гар хүрэхэд арьсанд харшил өгч болзошгүй тул аль болох нойтон гараар хүрэхээс зайлсхий.