Үе Шат Бүрийн Онцлог (7 Үе Шүүлтүүрийн Технологи)
WPP Полипропилен хөвөн шүүр - Усанд буй шавар, зэв, төмөр, өтний өндөг, улаан хорхой, нарийн ширхэгтэй бохирдлыг шүүж, анхан шатны цэвэрлэгээ хийнэ.
ZF Бичил талст нүүрстөрөгч шүүр - Үлдэгдэл хлор (хлоржуулалтын үлдэгдэл) болон таагүй үнэр, амтыг хүчтэйгээр шингээнэ (адсорбци).
VPP Полипропилен хөвөн шүүр - Шүүрэнд өнгөрсөн шавар, зэв, төмөр, өтний өндөг зэрэг бохирдлыг дахин шүүж, дараагийн үеийн шүүлтүүрийг хамгаална.
ZHT Шохойжилтоос хамгаалагчтай нүүрстөрөгч шүүр - Усанд буй шохойжилт үүсгэгч хольцуудыг шингээж, усыг зөөлрүүлнэ.
HZ Хөндий эслэгийн (UF) мембран шүүр - Усан дахь 0.01 микрон хүртэлх нарийвчлалтай бохирдлыг шүүж, жижиг бичил бохирдол, органик коллоидуудыг зайлуулна.
GS Мөнгөний ион бүхий идэвхжүүлсэн нүүрстөрөгч шүүр - Усыг идэвхжүүлж, амтыг сайжруулан илүү тунгалаг, цэвэр болгоно. Мөнгө нь нэмэлт нянгийн эсрэг үүрэгтэй.
UF Соронзон идэвхжүүлэгч бүхий нүүрстөрөгч шүүр - Усны молекулуудыг соронзонжуулж (магнитизаци), усны энергийг дээшлүүлж, усыг идэвхжүүлнэ.